Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХАНУЙН ГОЛЫН 109.15 У/МЕТР ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО

2024/05/15
ХАНУЙН ГОЛЫН 109.15 У/МЕТР ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО
2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам,
243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
 
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.
 
Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө.
 
Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна.
ХАНУЙН ГОЛЫН 109.15 У/МЕТР ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО  
Зам, тээврийн яам Facebook