Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЗИЙН ABTO ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024/07/31

Монгол-Хятад-Оросын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Хамтарсан хорооны дөрөвдүгээр хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод гурван талын Зам, тээврийн дэд сайд нарын түвшинд зохион байгуулагдлаа.
Хамтарсан хорооны хуралд Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцсон бөгөөд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн гурван талын хамтарсан хорооны хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар хийгдэж буй тээвэрлэлтийг дэмжих, БНХАУ-ын Далянаас Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү чиглэлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх, олон улсын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх, автотээврийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх гэх мэт олон асуудлыг хэлэлцлээ.
 
Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Зам, тээврийн яамны орлогч сайд Ли Янтай уулзалт хийж Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
АЗИЙН ABTO ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  
Зам, тээврийн яам Facebook