
Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан мэндчилгээ дэвшүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулан ажилласан үе үеийн ган замчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ноёд хадагтай нараа, сэтгэл, зорилго, зүтгэл нэгт төмөр замчид аа! Эх орны маань нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон төмөр замын салбар үүссэнээс хойш өдгөө 86 жилийн түүхийг бүтээжээ. Энэхүү түүхтэй салшгүй холбоотой “Улаанбаатар төмөр зам” хэмээх энэ их айл 1949 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр тохиож байна.
Энэхүү баярын халуун мэндийг үе үеийн нийт ган замчиддаа хүргэж, Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!Тэмээн жингийн цуваа хөвөрч байсан тэр жимээр ган зам зурайж, галт тэрэг буухиалан хурдалж, Монгол Улсыг аж үйлдвэржсэн шинэ цагийн улс орон болон хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн манай тээврийн салбарын ууган байгууллагуудын нэг бол “Улаанбаатар төмөр зам” юм аа.
Өдгөө хөрш хоёр орноос гадна, тив хооронд, дэлхий дахинд ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж, жилд 35 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, гол замын урт 1950 километр, 2560 километр урт төмөр замын дэд бүтэцтэй, 16 мянга гаруй ажилтан, албан хаагчидтай их айл болон хөгжсөн байна.
Түүхэн энэ 75 жилийн хугацаанд “Улаанбаатар төмөр зам” нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан төр засгаас өгсөн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, тээвэрлэлтийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн нь өнөөдрийн Монгол Улсын хөгжил дэвшил болон төмөр замын салбарын хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг бахархалтайгаар дурдах нь зүйтэй.
Улаанбаатар төмөр зам нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал коридор, хамгийн үр ашигтай чиглэл болон хөгжих ирээдүй байна. Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит улс болон хөгжих боломж бидэнд байна.
Цаашид “Улаанбаатар төмөр зам” өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн бүтэц, бүрэлдэхүүн, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг орчин үеийн арга барил, зөв менежмент, бизнесийн байгууллагын үндсэн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, тээврийн тарифыг өсгөж, орлого нэмэгдүүлдэг замаар бус, харин үйл ажиллагаандаа орчин үеийн ухаалаг тээврийн систем, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиглалтын зардал хамгийн бага түвшинд хүрч, зардал буурах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжих юм. Энэхүү зарчмаар ажиллаж, Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал бөгөөд хамгийн үр ашигтай коридор болон хөгжүүлэхийн тулд хоёр дахь гол замыг илүү дөт, илүү шулуун, ашиглалтын зардал хамгийн бага байхаар төлөвлөж, Монгол Улсын анхны цахилгаанжсан төмөр замын шугамын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх цаг хугацааны мөчлөгт бид ирсэн байна.
Иймээс улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч нь болж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага, ажилтан, албан хаагч та бүхэн энэхүү боломжийг алдалгүй их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж, гэрэлт ирээдүй рүү хамтдаа алхахыг хүсэж байна.
“Улаанбаатар төмөр зам”-тай ажил амьдралаараа холбогдсон үе үеийн нийт төмөр замчид та бүхний ажил үйлс нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
| ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ТӨМӨР ЗАМЫН САЛБАР ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт