Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ ҮЕР, УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛНО УУ?

2024/08/03

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 2024 оны 08 сарын 05-09 -нийг хүртэлх өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул иргэд тээвэрчид үер усны аюулаас болгоомжилно уу!

Тодруулбал, 8 сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Мөн ирэх Пүрэв, Баасан гаригт буюу энэ сарын 8, 9-нд Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар дахин усархаг аадар бороо  орох төлөвтэй байна. Иймээс иргэд тээвэрчид саатсан ачаа бараа, автомашинаа энэ сарын 5-8-ны өдрүүдэд амжуулан татаж авахыг хичээгээрэй! Ирэх Баасан гаригт УБ-Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн автозамд дахин үер  бууж, хүндрэл саатал үүсэх магадлал өндөр байгааг анхаарна уу!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ ҮЕР, УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛНО УУ?  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх