2015 оны 5 дугаар сард
1. Ажлын хэсгийнхэн “ДҮГНЭЛТ”-үүд гаргажээ
1.1 Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захиргааны албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 038-07-068-/22 дугаартай удирдамжаар Замын-Үүд өртөөнд ажлын хэсэг газар сонголт хийж, техникийн нөхцлийн ДҮГНЭЛТ гаргалаа. Ажлын хэсгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн дарга Н.Энхтуяа удирдаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан, гишүүдэд ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч С.Майдар, Д.Батхүү, мэргэжилтэн Т.Энхбаатар, ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Ш.Эрдэнбулган, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Энхболд, Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагч Д.Баасандорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын захирагчийн ажлын албаны дарга П.Түмэнжаргал нар оролцов.
1.2 Дорнод аймагт Дашваанжил ХХК-ийн албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 17-нд Дорнод аймагт салбар төмөр зам барьж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор салбар төмөр зам барих техникийн нөхцлийг судлан ДҮГНЭЛТ гаргалаа. Ажлын хэсгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан ахлаж, гишүүдэд ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Д.Батхүү, С.Майдар, “УБТЗ” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга н.Төмөрхуяг нар оролцов.
1.3 ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 174 дүгээр тушаалын дагуу “УБТЗ” ХНН-ийн Дархан-2 өртөөнд салбар төмөр зам барих боломжийг судлаж, “Нанометалл” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж хамтарсан ДҮГНЭЛТ гаргав.
1.4 ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 38/07/068/28 дугаар удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон суманд орон нутгийн ус хангамжийн шинээр байгуулж буй шугамын зураг төслийн хянаж, төмөр замтай огтлолцох хэсгийн техникийн нөхцлийг судлаж ДҮГНЭЛТ гаргав.
1.5 “УБТЗ” ХНН-ийн Замын 3 дугаар ангиас 2015 оны 40/104 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлаж төмөр замын гармын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гарам дээр тавих нэмэлт тоноглол, хиймэл саадыг ашиглалтад оруулах тухай Улсын байцаагчийн 38/07/068/24 дугаартай ДҮГНЭЛТ гаргаж, зөвлөмж өгөв.
1.6 ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2015 оны 124 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг “УБТЗ” ХНН-ийн Сонгино өртөөнөөс салаалж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн талбай хүрэх салбар төмөр зам барих техникийн нөхцөл, боломжийг судлав. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, газар дээр нь үзэж танилцаж, “ДҮГНЭЛТ”-г гаргав.
2. Төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийгдэв.
2.1 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сумдад төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох чиглэлээр ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн Т.Энхбаатар, Н.Солонго нар газар дээр нь ажиллан танилцуулга, зураг болон холбогдох матеиалыг бэлтгэн ЗТЯ-ны холбогдох удирдлагад танилцуулсан.
2.2 Иргэний нисэхийн Ерөнхий газраас боловсруулсан ирүүлсэн Агаарын хөлгийг шувууны аюулаас сэргийлэх үндэсний хөтөлбөрийг судлан үзэж санал өгсөн.
2.3 Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 038/07/070/24 дугаартай хяналт шалгалтын удирдамжаар “УБТЗ” ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Техник үйлчилгээний газарт Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч М.Энхболд ахлаж, хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн Ц.Батбаатар, зорчигч тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Очхүү нарын хамт төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 хоногийн хугацаатай гүйцэтгэж, 2015 оны
05 дугаар сарын 04-нд “НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА” бэлтгэж, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЗТЯ, “УБТЗ” ХНН-ийн холбогдох удирдлагад танилцуулсан.
2.4 “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт нэгдсэн хяналт шалгалтыг 038/07/074/27 дугаартай удирдамжийн дагуу 2015.05.20-оос ажлын 3 хоногт гүйцэтгэж, илэрсэн зөрчлийн дагуу Улсын байцаагчийн 038/07/074/013 дугаартай хугацааатай “АЛБАН ШААРДЛАГА” хүргүүлсэн. “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар Татах хэсгийн удирдлагад төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвөлгөө өгч, илэрсэн зөрчлийг заагдсан хугацаанд арилгаж хариу ирүүлэхийг ҮҮРЭГ болгов.
2.5 ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 038/07/072/20 дугаартай удирдамжийн дагуу Дохиолол холбооны III ангийн дохиолол, холбооны байгууламж түүний засвар, үйлчилгээ нь хууль тогтоомж, cтандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, “УБТЗ” ХНН-ийн дохиолол холбооны III ангийн дарга Ч.Гартаамд 4 заалт бүхий “АЛБАН ШААРДЛАГА” хүргүүлсэн.
3. Ажлын хэсэгт “САНАЛ” өгөв.
3.1 Төмөр замын тээврийн аюулгүй байдлын обьектын гэрчилгээ хүссэн
4 аж ахуй нэгжийн “АЛБАН ХҮСЭЛТ”-ийн дагуу ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Х.Итгэлт 16 ш зүтгүүрийн холбогдох бичиг баримт, материалыг судлаж, ажлын хэсэгт “САНАЛ” өгсөн.
3.2 Төмөр замын тээврийн аюулгүй байдлын обьектын гэрчилгээ хүссэн 14 аж ахуй нэгжийн “АЛБАН ХҮСЭЛТ”-ийн дагуу ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан холбогдох бичиг баримт, материалыг судлаж, ажлын хэсэгт “САНАЛ” өгсөн.
3.3 “УБТЗ” ХНН-ийн зам хэмжигч “Декарт”, сэв шалгагч “ВД-УМТ-1” вагонуудад “Обьектын гэрчилгээ” авах хүсэлтийн дагуу техникийн бичиг баримтыг судлаж, 2015 оны 05 дугаар 13-нд ажлын хэсэгт ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч М.Энхболд, Х.Итгэлт, С.Майдар нар тус тусын чиглэлээр “САНАЛ” өгсөн.
3.4 ХШҮДАГ-ын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 038/07/068/31 дугаартай удирдамжийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Техникийн бодлого зураг төслийн төв, Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний алба, Дохиолол холбооны I, II, III ангид Зураг төсөл зохиох, өөрчлөлт оруулах, хяналт тавих, хадгалах үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, танилцуулав. “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний албаны дарга Л.Гунгаажанцанд 1 заалт бүхий 038/071/004 дугаартай акт хүргүүлсэн. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын нөхцөл шаардлагад “Төмөр замын дохиоллын зураг төсөл боловсруулах чиглэлийн инженерийн баг зайлшгүй оруулах тухай” нэмэлт өөрчлөлтийн “САНАЛ”-г ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-т хүргүүлсэн.
4. Албан шаардлагын биелэлт хангалтгүйгээс “Арга хэмжээ” тооцов.
Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехийн дохиоллын инженер Ж.Мөнхнасан албан тушаалтныг “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 384000 төгрөгөөр “Шийтгэвэр” оногдуулав.
5. Сургалтанд хамрагдав.
5.1 ЗТЯ-ны албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Шүүхийн шинжилгээний эрх зүй, шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй, аргачлал” сэдвээр 1 өдрийн сургалтад Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч нар хамрагдав.
Зам, тээврийн яам
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын
ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн
хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч М.Энхболд
| ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт