Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “Төмөр замчдын мэргэжлийн баяр” энэ өдрүүдэд олон баярт үйл явдлаар дүүрэн онцгой сайхан болж байна.
Ой угтсан баярын арга хэмжээг төмөр замын салбарынхан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн уулзварт холбож, түүхэн он жилүүдийн амжилт бүтээлийг тодотгосон олон чухал цуврал арга хэмжээтэй зохион байгуулж байна. Тухайлбал, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн түүхийн музейтэй танилцуулах, “Найрамдлын хөшөө”-нд цэцэг өргөх, түүхийн жимээр аялуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал зохион байгуулах зэрэг ажил хэрэгч олон чухал арга хэмжээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ойн баярт зориулсан бас нэгэн чухал үйл ажиллагаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Төмөр замчдын мэргэжлийн баяр” байлаа.
Монголын төмөр замын тээврийн салбарын хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжилж яваа нийт төмөр замчид 2024 оны 08 сарын 03-нд “Төмөр замчдын баяр”-аа Хөлийн голын хөндийд амжилт бүтээл дүүрэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон БНХАУ-ын Төмөр замын төв корпорацийн Ерөнхий инженерийн орлогч Жу Гоу Жиан, БНСУ-ын их сургуулийн зочин төлөөлөгч, Ерөнхийлөгч Чой Санг Хае нар болон ОХУ-ын төмөр замын салбарын удирдлагууд, бусад хүндэт зочид төлөөлөгчид, үе үеийн ган замчид урилгаар оролцож, асарт заларчээ. Хүндэт зочид, үе үеийн ган замчдад Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын мэндчилгээндээ тээврийн салбарт хийж бүтээсэн ажил хийгээд хийхээр төлөвлөж буй зарим ажлуудыг онцлон дурдлаа. Тэрээр “Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүссэний түүхт 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндчилгээг Зам тээврийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүндэтгэн дэвшүүлье!
Манай улс 1938 онд Улаанбаатар Налайхын чиглэлд 43 км урттай нарийн төмөр замыг барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулан анхныхаа аялалыг хийж, түүхийн шинэ хуудсаа нээж байсан билээ. Өнөөдөр төмөр замын ууган байгууллага, Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Улсын төсөвт үйлдвэрийн газар, Монголын Төмөр Зам, Монголын Төрийн өмчит хувьцаат компани, “Тавантолгой” төмөр зам зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд, аж ахуй нэгжүүд, тээвэр зуучлалын байгууллагууд үүсэн байгуулагдсаар байна.
Бид төмөр замын эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд батлууллаа. Энэхүү шинэчилсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Монголын төмөр замын салбарын хөгжил улс эх орны нийгэм, эдийн засагт онцгой хувь нэмрээ оруулсан олон эерэг үр дүнг гарна гэж үзэж байна.
Төрөөс төмөр замын тээврийн тухай баримтлах бодлогыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлснээр дотоодын төмөр замын сүлжээний урт 3857 км орчим болон нэмэгдэж, Таван толгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн нийт 907 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг цогцлоон бүтээж, эхнээсээ ашиглалтад оруулж, тээвэрлэлтээ хийгээд байна.
2023 онд жилд бид 36,1 сая тонн ачаа тээвэрлэж, энэ ондоо 45 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Төмөр зам нь нийт 18000 орчим инженер техникийн ажилтантай, томоохон салбар болон өргөжин хөгжсөөр байна. Төмөр замчид бид хөгжлийн түүчээ, хөдөлмөр бүтээлээ улам ахиулахын тулд илүү хичээж, хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүчин зүтгэж, хамтран ажиллаж, техник технологийн хүчин чадлыг сайжруулж, хэрэглэгч захиалагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцэх ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго билээ. Үүнийг төмөр замчид та бид хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна” гээд нэгдэж чаддаг, нийгэмлэгийн хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүслээ.
Төмөр замчдын баяр монгол төрийн далбаагаа мандуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн одонт тугийг хүндэтгэн залж алдаршуулснаар ёслол төгөлдөр эхэлж, олон сайхан арга хэмжээтэй үргэлжлэв. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн түүхт 75 жилийн ойн баяртай хамтатган тэмдэглэж буй Монголын төмөр замчдын баяр энэ жил зорьж ирсэн зочдод түүх соёл, өв уламжлалаараа бахархах үндэсний урлагийн шилдэг тоглолттой, баярын жагсаалтай, омогших огших сэтгэл төрүүлсэн олон сонирхолтой хөтөлбөртэй, өндөр түвшний зохион байгуулалттай, өргөн дэлгэр сайхан боллоо. Зорьж очсон зочид нь үзэж харах юмтай, сэтгэл тэнүүн сайхан наадамлав.
Ган замчдын наадамд энэ жил 64 хүчит бөх зодоглож, Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Мөн Монгол үндэсний баяр наадмын гол спорт наадгай болох сур харваа, шагайн харвааг зохион байгуулж, гадны хүндэт зочид төлөөлөгчид Монгол үндэсний өв соёлтой танилцахын сацуу цэц мэргэнээ сорьж, наадамлав.
Үндэсний сур харваа, шагайн харваа аваргуудаа тодруулж, шилдэг тамирчид нь шагналын хуртай, шилдэг ажилчид нь ойн медалтай, дурсамж дурдатгал дүүрэн сайхан наадамлалаа. Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!
Хөгжлийг түүчээлэгч ган замчид та бүхний үйлс нь өөдөө, амжилт бүтээл нь ачаа тээвэр дүүрэн, санасан зорьсон үйлс бүхэн нь хүчит галт тэрэг шигээ цахилан байх болтугай!
| ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛСЭН ГАН ЗАМЧИД МЭРГЭЖЛИЙН БАЯРАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт