ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, ХАРЬЯА АГЕНТЛАГТ ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, агентлаг болон холбогдох албан тушаалтанд 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн гомдлын дийлэнх хувийг авто тээврийн үндэсний төвийн ажиллах хүч, цагийн хуваарь, хот хоорондын нийтийн тээврийн тасалбар буцаалт, ачаа тээвэр, хүнд даацын авто машины тонн жингийн стандарт, төлбөр хураах цэгийн төлбөр, шилжилт хөдөлгөөн, авто машины дугаарын худалдаа, үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хувьд шагнал урамшуулал, байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
2024 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ | |
Зам, тээврийн яам Facebook |