Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно

2024/08/12

Эрхэм жолооч, тээвэрчид та бүхэнд 2024 оны 08 сарын 12-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тодруулбал, нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Жолооч тээвэрчид та бүхэн автозамын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж,

хурдаа тохируулан зорчино уу? 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх