
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйг өнөөдөр ажлын хэсгийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Хятад хоёр улсын зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцлоо.
Уулзалтад, Монголын талаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар оролцлоо.

Хятадын талаас Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй, тус мужийн Ардын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цуй Чанжэн, Тээврийн газрын дэд дарга Ли Жируй, Худалдааны газрын дэд дарга Жан Вэйдун, Ляонин мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны газрын дэд дарга Жао Хонбин, Гадаад харилцааны хэлтсийн дарга Чен Лэй, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Лю Жинжи, бусад мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйтэй уулзаж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархал илэрхийлээд, Хятад улс бол Монгол Улсын мөнхийн хөрш төдийгүй гадаад харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч улс. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байгаатай уялдуулан зам тээврийн салбарт энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгааг дурдсан юм.
БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй БНХАУ-ын Ляонин муж нь эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрлэл хөгжсөн муж, зургаан боомттой. Монгол Улстай хамгийн ойр далайн боомттой гэдгийг онцлоод, манай улстай боомтын хамтын ажиллагаа, тээвэр логистик, дэд бүтэц, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Талууд уулзалтаар Монгол Улстай газарзүйн байршлын хувьд, хамгийн ойр байрлах Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт, импортын хоёр дахь гол гарц болгож ашиглах, Монгол Улсын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд зам тээврийн салбарт төмөр зам барих, хатуу хучилттай автозам тавих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгүүд 2-3 сараар хүлээгдэж, ачаа тээврийн бөөгнөрөл үүсээд байгааг шуурхай шийдвэрлэхэд бидний энэ удаагийн уулзалт, хамтын ажиллагаа чухал үр нөлөөтэй гэдгийг тодотгоод, хоёр улсын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илүү нухацтай хэлэлцэж, олон удаа хоосон ярих бус хийж бүтээх нь чухал байгааг онцлов.




| БНХАУ-ын Ляонин мужтай хамтран ажиллах тухай санал солилцов | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ