
Төмөр зам бол дэлхийн эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч гол тулгуур тээвэр юм. Тэр утгаараа олон улсын төмөр замын хөгжлийн чиг хандлага нь аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, ухаалаг шийдлүүд зэрэгт анхаарал хандуулж байна.
Далайд гарцгүй манай орны хувьд, төмөр замын тээврийг илүү хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай олон чухал асуудал тулгарч буй. Тэр утгаараа төмөр замын ачаа тээврийн салбарт хийх шаардлагатай хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь техникийн шинэчлэл, ашиглалтыг нэмэгдүүлэх гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жил ярьж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар Орос-Монгол хоёр улсын Засгийн газраас хөрөнгө оруулах саналыг манай талаас тавьсан. Энэ саналыг Оросын тал дэмжиж, өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор ОХУ-аас таван ширхэг шинэ илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа “Улаанбаатар татах хэсэг”-т боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Зам, тээврийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү арга хэмжээг нээж, үг хэллээ. Тэрбээр, 75 жилийн ойгоо угтаж буй “Хөдөлмөрийн баатар” хамт олонд баяр хүргээд, түүхэн үйл явдалд дахин хамтдаа оролцож байгаад талархал илэрхийллээ.
“1949 онд Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83,7 тэрбум төгрөгөөр буюу нийт 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хувь нийлүүлэгч Оросын талаас хэлэлцээрийн протоколд заасны дагуу гол замын “2ТЭ25КМ” серийн таван ширхэг илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгч байгааг өнөөдөр бид хүлээн авч байна” гэдгийг онцоллоо.
Энэхүү “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүдийг манай улс 2017 оноос төмөр замын тээвэрт үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Эдгээр илчит тэрэг нь 6000 дээш ачаа татах чадвартай, хамгийн аюулгүй, найдвартай техникийн үзүүлэлттэй илчит тэрэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ загварын илчит тэрэг нь манай орны цаг уурын хүнд хэцүү нөхцөлд олон сорилтыг даван туулсан, техник үзүүлэлт нь илүү сайжирсан загвар гэж байв.

Энэ тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлэхдээ “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүд нь өнгөрсөн хугацаанд хамгийн найдвартай, техникийн аюулгүй тэрэг гэдгээ нотлон харуулж чадсан. Цаг агаарын хүнд нөхцөлд уулархаг болон элсэрхэг бүс нутгийн замаар саадгүй явдаг. Өнгө будгаас эхлээд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн мэргэжилтнүүдийн шаардлагаар илчит тэрэгнүүдийн үйлдвэрлэлд шинэчлэх сайжруулах зүйл их хийсэн. Тухайлбал, агаар шүүгчийг сайжруулсан. Эдгээрийг ашиглалтын үйл явцад улам сайжруулсаар байх болно гэв.
Өнөөдөр хүлээн авч буй эдгээр илчит тэрэг нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Орос-Монгол хоёр улсын Засгийн газарт талархал илэрхийлж байгаагаа уламжлав.
Үйл явдлын төгсгөлд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа “Улаанбаатар” татах хэсгийн ажилчдын байр, түүхийн музей, ажлын орчин нөхцөлтэй танилцаж, дарга удирдлагуудтай санал солилцсон юм.



| "Улаанбаатар төмөр зам" ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт