Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, хилийн Гашуунсухайт боомтын орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэгдлээ.
Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм.
Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах гаалийн хяналтын бүсээр зарлалаа | |
Зам, тээврийн яам Facebook |