Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, ЭСЯ-ны Зөвлөх Т.Б.Данзанов, I нарийн бичгийн дарга С.С.Безруков, ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч М.В.Васильев нар уулзав.
Уулзалтын эхэнд сайд Монгол, Орос хоёр улс нь уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, зам тээврийн салбарт олон ажил үргэлжилж, эрчимжиж байгаад талархал илэрхийлэв.
Мөн зам тээврийн салбарын асуудлаар өмнө нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзаж, зарим асуудлыг хоёр талдаа харилцан зөвшилцөж, шийдвэрлэсэн гэдгийг хэлж байлаа.
Энэ удаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой зам, тээврийн салбарт хамтран ажиллах боломжтой чиглэлүүд, мөн зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, тэр дундаа төмөр замын салбарт хос төмөр зам тавих, төмөр замыг шинэчлэн сайжруулах боломж нөхцлүүдийн талаар санал солилцсон юм.
Ингэхдээ хоёр улсын Засгийн газраар хэлэлцээд төмөр замын салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэж чадвал бид хамтын хүчээр төмөр замаа сайжруулах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Монгол-Орос хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83,7 тэрбум төгрөгөөр төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд саяхан хувь нийлүүлэгч Оросын талаас таван ширхэг илчит тэргийг хүлээлгэн өгч “Улаанбаатар төмөр зам” ХНН-т нийт 167,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэв.
Мөн Монголын төмөр замын салбар өнөөдөр 75 жилийнхээ ойтой золгож буй. Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг шинэчилж сайжруулсан чиглэлээр хоёр хөрш улстайгаа хамтран ажиллах хувилбараар, илүү сайжруулж шинэчилсэн хувилбараар төмөр зам тавих нь ашиглалтын хувьд ч улс эх оронд ашигтай, хэмнэлттэй байх болно гэдгийг хэллээ.
Нөгөөтэйгүүр, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд 33 төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс зам тээврийн салбарт 13 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд манай улс хоёр хөрш оронтойгоо хамтраад хос төмөр зам тавих ажлыг хийж, транзит ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжтой. Улс эх орны бүтээн байгуулалтын төлөөх ажилд бид нээлттэй хандах болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай байдлаар агаарын тээвэрт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар шууд нислэгийг сэргээх талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковт хандан хоёр улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

| ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт