Зам тээврийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-30-ний өдрүүдэд Орхон аймагт томилолтоор ажиллаж, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцлаа.
Энэ өдрүүдэд Орхон аймагт шинээр ашиглалтад орж буй Автотээврийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.
Мөн Зам тээврийн яам “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж, инженер техникийн ажилтуудтай уулзав. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн үйлдвэрийн нэгж хэсэг болох цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн нэгж болох “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж, өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигджээ.
“Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын төслийн удирдагчаар “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал, Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажиллаж байна. Ахлах зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) М.Баттөгс, Зөвлөх эдийн засагчаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Ш.Халтар, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Зоригоо нар ажиллажээ.
Уг төсөл хэрэгжсэнээр импортыг орлох вагон, автобус, бага даацтай ачааны автомашиныг Монгол Улсад, дотооддоо үйлдвэрлэн гаргах боломж бүрдэх юм байна. Төслийн ТЭЗҮ-г боловсруулж буй Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажлын хэсгийн хамт гадаадын хэд хэдэн автомашины үйлдвэртэй танилцаж, туршлага судлаад иржээ.
Казакстан улсын Алматы хотод байрлах “FalconEuroBus” цахилгаан автобусын үйлдвэртэй танилцсан байна. Мөн БНХАУ-ын Бээжин, Чанчун, Жилин зэрэг хотуудад “Faw” автомашины үйлдвэртэй танилцаж, автобус, ачааны, тусгай зориулалтын зэрэг бүх төрийн автомашин үйлдвэрлэж байгаа явцтай танилцаж, туршлага судлаад иржээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулагдвал 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо судалгааг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгаагаа хэлэв.
Бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн завод буюу цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус цутгуурын цех нь 1980 онд анхны ганг хайлуулж цутгаснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэл, цутгуур болон засварын чиглэлийн том үйлдвэр болон хөгжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
Одоогоор тус үйлдвэрт 2000 тонн механик боловсруулалттай эд анги, 720 тонн металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, 140 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тухайлбал, цутгамал бүтээгдэхүүнээр ЭКГ-10И, ЭКГ-12К, LIEBHERR-996 экскаваторуудын, шанаганы дээд доод хана, шүд, өрмийн машинуудын эд анги, хутга, хуяг, гинж, ККД, КСД, КМД, MP, AMPCO,HP маркийн бутлууруудын хөдөлгөөнт болон үл хөдлөх конус хуягууд, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын алх, хуяг, МШЦ, ММС төрлийн тээрмийн доторлогооны хуягнууд, WARMAN болон ГрАТ төрлийн шахуургууд, түүний түргэн элэгддэг эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаатай танилцав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон энэхүү үйлдвэрлэл дээр түшиглэн “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж, Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилготой бэлтгэл ажлаа хангаж байна.
| "Эрдэнэт Машин" цогцолбор үйлдвэр байгуулахад 2500 орчим ажлын байр шинээр бий болно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт