
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг хүлээн авч уулзлаа.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөхөд чиглэж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд талууд эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын дэд бүтцийг тэлэх, хөгжүүлэх, зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажилд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Тэр дундаа “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төсөл хүчин төгөлдөр болж, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдан ажиллаж байна. Энэ төсөл нь Монгол Улсын авто замын тээвэр логистикийн хөгжилд чухал ач холбогдолтой ба үр дүнд нь авто замын техникийн бэлэн байдал сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн үр ашиг нэмэгдэх юм.

Мөн төслийн хүрээнд улсын чанартай 361 км хатуу хучилттай авто замыг засаж сайжруулах, 51 км орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам барих, нийт 8 гүүрийн 1205 у/м төмөр гүүрт засвар хийхээр төлөвлөж байна. Төслийн хамрах хүрээг тэлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөн 4 эгнээ болгох зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд, хойд урд хөрштэйгээ холбогдох босоо тэнхлэгийн авто зам Улаанбаатар Дархан, Сэлэнгэ чиглэлийн замыг 4 эгнээ, хоёр урсгалтай болгон өргөтгөн шинэчлэх, Улаанбаатар Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх гээд эдийн засгийн хувьд үр ашигтай автозамуудад хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлэв. Мөн Замын-Үүд, Хөшигийн хөндий чиглэлд хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэхэд техник мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Дэлхийн банкны зүгээс Зам тээврийн яамнаас танилцуулж буй төслүүдийг судалж үзээд, боломжтой хувилбаруудад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
2022 онд Дэлхийн банкнаас “Монгол Улсын Зам тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг баталсан. Уг төслийн хэрэгжилт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг илэрхийлж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ зам тээврийн холболт, логистикийг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавих зэрэг олон талын чухал ач холбогдолтой гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг хэлж байлаа.
Талууд энэхүү уулзалтаар улс орны тэргүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, зам тээврийн салбарт хуурай боомтын ажлыг эхлүүлж хөгжүүлэх, тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах зорилгоор ойрын хугацаанд хоёр талаас ажлын хэсэг томилон хамтран ажиллах талаар ажлын чиглэл гаргах, дахин санал солилцох боломжтой гэсэн саналыг гаргав.
| Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзаж, хамтран ажиллах тухай санал солилцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт