Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй авто замын төслүүд, дэд бүтцийн салбарт шинээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалт талуудын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй хоёр дахь уулзалт бөгөөд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон АХБ-ны Төв, Баруун Ази, Зүүн Ази, Номхон далайн Тээврийн салбарын захирал (CWEAPA) Чен Чен, Төв болон Баруун Ази, Зүүн Ази, Номхон далайн Тээврийн салбарын дэд дарга Масахиро Нишимура, Тээврийн салбарын ахлах мэргэжилтэн Ребекка Степлтон, тээврийн салбар хариуцсан албаныхан түлхүү оролцож буйгаараа онцлог юм.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжлийн томоохон түнш байгууллагын нэг бөгөөд 1991 оноос хойш зам тээврийн салбарт 845 сая ам.долларын 56 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн автозам хөгжүүлэх чиглэлд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэмжин тууштай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс төдийгүй бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий Хятад, Орос, Ази, Европ тивүүдийг холбосон “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, төслийн хүрээнд 420 км авто зам ашиглалтад орсонд баяртай байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид Монгол Улсын хөгжилд ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Уулзалтаар Монгол Улсын зам тээврийн салбарт тэргүүлэх чиглэлийн авто замын тэнхлэгүүдийг шинэчлэн сайжруулах, энэ чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.
Тухайлбал, хамтарсан Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг илүү түлхүү хийхээр тусгасан. Энэ хүрээнд хамгийн түрүүнд эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөх, шинэчлэн сайжруулах зорилтыг тавьж ажиллаж байгаагаа салбарын сайд тодотгов.
Тодруулбал, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх, босоо тэнхлэгийн авто зам УБ-Дархан чиглэлийн 204 км замыг 4 эгнээ болгосон учраас одоо Алтанбулаг-Дарханы замыг тавих, Тавантолгой Ханбогд, Даланзадгад, Мандалговь, Хөшигтийн хөндий чиглэлийн замыг шинэчлэн сайжруулах зэрэг төслийн саналуудыг боловсруулж, эрэмбэлж байна гэв. Мөн эдгээр ажлыг 2025-2027 онуудад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Бид өмнөх уулзалтаар Монгол Улсын зам тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудтай танилцсан. Энэ удаа илүү дэлгэрэнгүй танилцаж байна. Энэ бүхэн бидний цаашдын ажилд тодорхой чиглэл болох болно гэв.

Мөн энэхүү уулзалтад АХБ-ны Төв, Баруун Ази, Зүүн Ази, Номхон далайн Тээврийн салбарын захирал (CWEAPA) ноён Чен Чен оролцож байгаа бөгөөд тэрээр Азийн хөгжлийн банк ирэх жилүүдэд хийх ажлуудаа төлөвлөх эгзэгтэй цаг үед та бид уулзаж байгаад баяртай байна. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудад эдгээр саналыг тусгаж ажиллахын чухалчлах болно гээд санал бодлоо хуваалцсан юм.

Уулзалтын төгсгөлд, АХБ-ны Тээврийн салбарын ахлах мэргэжилтэн Ребекка Степлтон АХБ-наас Монгол Улсын зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаарх мэдээллийг өглөө.
Талуудын уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын IV үе шатны төсөл”-ийн хүрээнд Хөшгийн хөндий-Чойрын автозам, Улиастай-Алтай чиглэлийн 78 км зам, Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай “Замын Үүд хуурай боомт” байгуулан ажиллах гэх мэт зэрэг төслүүдийг илүү нарийн хэлэлцэж, судалж үзээд ЗТЯ-наас тэргүүн эгнээнд эрэмбэлж буй зарим төслүүдийг Азийн хөгжлийн банкны 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн жагсаалтад тусгаж ажиллахаа илэрхийлэв.



| Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт