
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 09 сарын 19-нд боллоо. Хурлын эхэнд сайд хамтарсан Засгийн газрын бодлого чиглэл, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөл, тэр дундаа зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.

Мөн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих стандарт шаардлага, хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурьдав. Тухайлбал, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдон тус яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах, төсвийг захиран зарцуулах асуудалд сахилга баттай, хариуцлагатай хандахыг санууллаа.
Тэр дундаа гадаад дотоодын томилолт, сургалтын зардал, нэмэлт барилга байгууламж барих зэрэг зардлыг танаж, төрийн бодлогыг дэмжиж ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах, төрийн ажлыг хүнд сурталгүй, түргэн шуурхай хийж гүйцэтгэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах, улсын хөгжилд хувь нэмэртэй, хүний амьдралд тус дэмтэй ажлуудаа чанартай, хариуцлагатай хийхийг онцгойлон анхаарууллаа.

Шуурхай хуралд нийт 28 алба хаагч оролцохоос ирц бүрэн хамрагдаж, ажлаа танилцуулсан юм. Байгууллага, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг албаныхан хэлээд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулав.


Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай гол ажлуудыг тодотгож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Үүнд:
Бүх газар хэлтэс, харьяа байгууллагууд нэн тэргүүнд аюулгүй байдал, техник үйлчилгээний бүрэн бүтэн байдалд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Аливаа осол аваар гарсны дараа бус гарахаас өмнө урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг анхааруулав.
2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг богино хугацаанд ханган ажиллах, дараагийн шуурхайд байгууллага тус бүр ажлаа тайлагнахыг үүрэгдэв. Ялангуяа, бороо хур элбэгтэй, газар чийгтэй, цаг агаар сэрүүсч байгаа энэ өдрүүдэд авто замын чанар стандартад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл их учраас автозамын засвар арчлалт, шинээр зам тавих ажлыг шахаж ажиллахыг санууллаа.
Автозамын засвар арчлалтын ажлыг 2024 оны аравдугаар сарын 15-ны дотор дуусгах чиглэл өгөв.
Улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг батлагдсан хуваарийн дагуу бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулав.
Зам тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх, хөнгөлөлттэй зээл, тусламж тэтгэлгээр суралцах асуудлыг цаашид салбар байгууллагууд бус ЗТЯ бодлогоор хариуцаж, хяналт тавьж ажиллана. Энэ салбарт малчны хүүхэд төмөр зам тавьж, ардын хүүхэд агаарт нисэх боломжийг бүрдүүлнэ. Ах дүү, танил талаараа суралцдаг гэсэн ам дамжсан яриаг халж ажиллана гэв.
Төсвийг шууд зарцуулах эрх мэдэл бүхий шат шатны байгууллагуудын хийсэн ажил, хэрэгжсэн төсөлд аудитын шалгалт оруулна. Энэ ажлыг Зам тээврийн яамнаас эхэлнэ. Хуулийн дагуу хяналт тавьж ажиллана.
Өмнөговь аймаг, “Цагаан Хад” суурингийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. “Цагаан хад” хяналтын бүсэд суурин хяналтын байцаагч томилон ажиллуулах, тээвэрчдэд хүндрэл чирэгдэл үүсгэдэг “С” зөвшөөрлийг бичиг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хяналт тавьж ажиллах чиглэл өгөв. Жолооч тээвэрчдэд тулгамдаж буй асуудалд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.
Салбар тус бүрт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дараагийн шуурхай хуралдаанд эргэн танилцуулахыг үүрэгдэв.





| Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт