Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаарсарын 17-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлээр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахыг зөвшөөрч, холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд, Гадаад харилцааны сайд нарт даалгасан.
“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын (цаашид “ТЗХАБ” гэх) гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг Зам, тээврийн яам нь 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
ТЗХАБ-ын дээд удирдлага болох Сайд нарын чуулганы ээлжит 43 дахь удаагийн чуулган нь “ТЗХАБ-ын тогтоол”, “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн чуулганд тус байгууллагын гишүүн 28 улсаас
- Бүгд Найрамдах Азербайджан(БНАзеУ),
- Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБелУ),
- Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ),
- Унгар Улс (УнгУ),
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНВьетУ),
- Гүрж Улс (ГУ),
- Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ),
- Бүгд Найрамдах Хасаг Ард Улс (БНХасУ),
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ),
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард Улс (БНАСАУ),
- Бүгд Найрамдах Латви Улс (БНЛатУ),
- Бүгд Найрамдах Литва Улс (БНЛитУ),
- Бүгд Найрамдах Молдов Улс (БНМолУ),
- Монгол Улс (МУ),
- Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ),
- Оросын Холбооны Улс (ОХУ),
- Бүнд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ),
- Украин Улс (УкрУ),
- Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ),
- Бүгд Найрамдах Эстони Улс (БНЭстУ)
зэрэг 20 улсын бүрэн эрхт төлөөлөгч нар, ТЗХАБ-ын Хорооны Европын комиссын тээвэр ба хөдөлгөөний ерөнхий удирдлагын төв (DG MOVE), Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)–ны төлөөлөл, нэгдсэн байгууллагын статустай Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний “КОРЕЙЛ” корпорацийн төлөөлөл өөрийн Улсын Газар, дэд бүтэц ба тээврийн дэд сайдаар ахлуулан оролцсон юм.
“ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу чуулганыг Монгол Улсын ЗТЯ-ны сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан удирдан явуулсан.
ТЗХАБ-ын Сайд нарын түвшний 43 дугаар чуулганаар нийт 11 асуудлыг хэлэлцэхээр гишүүн-улсууд санал нэгдсэн. Үүнд:
1. ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан,
2. ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан,
3. ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2014 оны ажлын үр дүн,
4. ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн Комиссын 2014 оны ажлын үр дүн,
5. ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг шинэчлэн сайжруулах “Түр ажлын хэсэг”-ийн ажлын явц,
6. “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,
7. Төмөр замын ачаа тээврийн хүрээний мэргэжилтэн бэлтгэх шаардлагын нэгдсэн арга хэмжээг боловсруулах,
8. ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдийн ажлын хөтөлбөрийн тухай
9. Гишүүнчлэлийн татвар төлөлт,
10. ТЗХАБ-ын Хорооны төсөв (2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан байдлаар),
11. ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл
2015 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сайд нарын чуулганы шийдвэрийн төсөл ба материалуудыг бэлтгэх хурал болсон ба 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Зам, тээврийн сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан даргалан нэгдсэн чуулганыг үргэлжлүүлсэн.
Сайд нарын энэ удаагийн чуулганыг даргалагч орны хувьд Монгол Улсын Зам, тээврийн Сайд Н.Төмөрхүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс 43 дугаар чуулганыг 1992 оноос хойш дахин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаадТЗХАБ-ын Хорооны удирдлагад талархал дэвшүүлж, хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчидөд хандан мэндчилгээний үг хэлсэн. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын XX чуулганы шийдвэрээр төмөр замуудын ерөнхий захирлуудын бага хурлыг үүсгэн байгуулсан түүхэн үеийг дурсан, ТЗХАБ үүсгэн байгуулагдсан мөчөөс эхлэн Монгол Улс үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр ирснийг дурджээ.
ТЗХАБ-ын Сайд нарын 43 дугаар чуулганаар “ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан”, “ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдэд хийх ажлын хөтөлбөр”, “ ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан”, “ТЗХАБ-ын Хорооны 2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан төсвийг баталсан.
Сайд нарын 43 дугаар чуулганаар ТЗХАБ-ын “Тээврийн бодлого ба хөгжлийн стратеги”-ийн Комиссын 2014 оны ажлын үр дүнг хэлэлцэж, ТЗХАБ-ын төмөр замын тээврийн № 4,6,11 дүгээр коридорыг 2020 он хүртэл хөгжүүлэх ба тээврийг сайжруулах цогц төлөвлөгөөг батлав.
Сайд нарын чуулган нь ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссын 2014 оны ажлын үр дүнг сайшааж, цаашид “Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр”(цаашид “ОУАХХ” гэх) ба түүний албан заавар, “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр” (цаашид “ОУЗХХ” гэх)ба түүний албан заавар, “Олон улсын харилцаан дахь зорчигч, тээш тээвэрлэх дүрэм”, “Олон улсын зорчигчийн харилцаан дахь тээвэрлэгч нарын хоорондын гэрээ”-г тус тус шинэчлэн сайжруулах чиглэлээр ажлуудыг үргэлжлүүлэх, “Аюултай ачаа тээвэрлэх дүрэм”-ийг хянан шалгах Түр ажлын хэсэг нь ОУАХХ-ийн 2 дугаар хавсралтыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх, ОУАХХ-ийн 14 дүгээр хавсралтыг шинэчлэн боловсруулах Түр ажлын хэсэг нь “Чингэлэг болон вагонд ачааг байрлуулах, бэхлэх дүрэм”-ийг 2015 оны төгсгөлд дуусгавар болгох, Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)-той хамтран “ЦИМ/СМГС (Европын холбооны олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон ТЗХАБ-ын ОУАХХ)-г уялдуулах “Тээвэр-хууль эрх зүйн” төслийг дуусгавар болгох зөвлөгөөнийг зохион байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.
ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссоос ОУАХХ ба түүний албан зааварт цогц нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөх, ОУЗХХ ба түүний албан зааварт нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 5 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон тухай мэдээлэв.
ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн ажлын явцыг тайланг Сайд нарын чуулганаар дэмжин, ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн “Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенци” түүний хавсралтын төслийн боловсруулалтыг дуусгавар болсонд тооцлоо.
Сайд нарын чуулганы үеэр ТЗХАБ-ын Ерөнхий захирлуудын 30 дугаар бага хурлаар Хороон дахь Унгар улсын төлөөлөгч ноён Кишш Атиллаг ТЗХАБ-ын Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 2018 оны 6 дугаар сарын 30-ыг хүртэл хугацаагаар томилсныг Хорооноос албан ёсоор мэдээлэв.
Бүгд Найрамдах Азербайджан Улсын урилгаар ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дүгээр чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Баку хотноо зохион байгуулахаар энэхүү чуулганаар шийдвэрлэлээ.
Ирэх 2016 оны 44 дүгээр чуулганы урьдчилсан хөтөлбөрт дараах асуудлуудыг хэлэлцэхээр тохиролцов. Үүнд:
1. ТЗХАБ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан,
2. ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2015 оны тайлан,
3. ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2015 оны ажлын үр дүн,
4. ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн Комиссын 2015 оны ажлын үр дүн
5. Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенцийн төслийн найруулгыг хүлээн зөвшөөрүүлэх олон улсын Засгийн газар хоорондын бага хурлын бэлтгэл ажлын явц,
6. “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,
7. Төмөр замын ачаа тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх бэлтгэх нэгдсэн арга хэмжээний аргачлалыг боловсруулах Түр ажлын хэсгийн ажлын үр дүн,
8. 2017 он болон дараагийн жилүүдийн ТЗХАБ-ын ажлын хөтөлбөрийн тухай
9. Гишүүнчлэлийн татвар төлөлт,
10. ТЗХАБ-ын Хорооны төсөв (2016 оны эцсийн, 2017 оны урьдчилсан байдлаар)
11. ТЗХАБ-ын Хяналтын комиссын гишүүний сэлгээ, бүтэц,
12. ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 45 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг ирэх чуулганаар хэлэлцэхээр урьдчилан тохиролцов.
| “ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ