Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

2024/09/30
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
 
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Вьетнам Улсыг Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно.
 
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх