

Хятадын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” (CRRC) компани нь өндөр хурдны галт тэрэг, тармвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.

CRRC корпораци бол төмөр замын тээврийн хэрэгслийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч байгууллага юм. Тэр утгаараа уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ЗТЯ-ны холбогдох албаны хүмүүст компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сонирхолтой танилцуулгыг хийсэн юм.
Бээжин хотод төвтэй, CRRC корпораци нь 170 мянга гаруй ажилтантай, 100 хувь эзэмшдэг 46 охин компанитай. CRRC -ийн гол бизнесүүд нь хөдлөх бүрэлдэхүүн, хотын төмөр замын тээврийн хэрэгсэл, инженерийн машин механизм, бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмж, электрон тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан бүтээгдэхүүн, байгаль орчныг хамгаалах хэрэгслийн судалгаа, боловсруулалт, зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, засварлах, худалдах, түрээслэх, техникийн үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын үйл ажиллагаа явуулдаг байна.
Гол үйлдвэрлэл нь дизель хөдөлгүүр, мотор, зүтгүүр, вагон, хурдны галт тэрэг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, төмөр замын засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн дэлхийн олон оронд зөвлөн туслах үйлчилгээ, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, менежментийн чиглэлийн үйлчилгээг мөн үзүүлдэг юм байна.
CRRC корпорацийн баримталдаг гол зарчим нь технологийн шинэчлэлийн системээ сайжруулж, технологийн шинэчлэлийн чадавхиа байнга сайжруулахын төлөө зорьж ажилладаг. Энэ нь дэлхийд тэргүүлэгч төмөр замын тээврийн хэрэгслийн технологийн платформ, үйлдвэрлэлийн баазыг бий болгосон гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.

Өндөр хурдны галт тэрэг, өндөр хүчин чадалтай зүтгүүр, төмөр замын ачааны машин, хотын төмөр замын тээврийн хэрэгсэл зэрэг дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнүүд нь газарзүйн байршил, цаг агаарын онцлог зэрэг янз бүрийн нарийн төвөгтэй орчинд дасан зохицож, зах зээлийн олон төрлийн хэрэгцээг хангах боломжтой. CRRC-ийн үйлдвэрлэсэн өндөр хурдны галт тэрэгнүүд нь Хятад улсын орчин үеийн хөгжлийг дэлхийд харуулдаг гол бүтээгдэхүүний нэг ажээ.

Талууд хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, одоо ашиглагдаж буй галт тэрэгний засвар үйлчилгээ, техник эд анги, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах тухай ярилцлаа.













| ЗТЯ-ны төлөөлөгчид Бээжин хотноо Хятадын CRRC группийн удирдлагуудтай уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
"Мэдээллийн цаг" арга хэмжээ боллоо
УРИЛГА
ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА