
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевичтой
цахим хурал хийж, Монгол, Орос хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь ажлаар өргөн хүрээтэй санал солилцож, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай гарц гаргалгааг хэлэлцлээ.

Хуралд ОХУ-ын Төмөр замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын газрын хэлтсийн орлогч дарга Руслан Алшир Оглы, "Оросын төмөр замууд" НХН-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Андрей Владимирович, “Оросын төмөр замууд" НХН-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Михайлюк Игорь Владимирович Тимофеева, Олон улсын хамтын ажиллагааны газрын Хоёр талын хамтын ажиллагааны газрын дэд дарга Мария Сергеевна нар оролцлоо.

Хурлын эхэнд ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевич төмөр замын салбар дахь эдийн засгийн үзүүлэлт, дүн мэдээлэл, мөн төрөөс баримталж буй бодлогын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол илэрхийлэл болсон “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх тухай болон төмөр замын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцсэн гэдгийг дурдлаа.
Мөн “Улаанбаатар Төмөр зам” ХНН энэ онд 75 жилийнхээ ой тохиож байгаа бөгөөд ойг угтан Оросын талаас Япон улсын зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хувь нийлүүлэгч Оросын талаас таван ширхэг шинэ илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгсөн гэдгийг хэллээ.
Төмөр замын салбарт хоёр улсыг дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ч өмнөх жилүүдийнх шиг алдагдалтай ажилласан хэвээрээ байгааг тодотгож байлаа. Энэхүү алдагдлыг нөхөхын тулд дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг татаас олгох механизмыг Монголын тал судалж үзэх саналыг хэлж байв.
Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд гурван талт уулзалтыг хийж, ТЭЗҮ танилцуулах ажлыг хэлэлцэнэ. Мөн 2030 он гэхэд Улаанбаатар төмөр зам ХНН 50 сая тонн ачаа тээвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн өсөлтийг дэмжих, алдагдлыг нөхөх, төмөр замын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатай байгааг тодотгож байлаа.
Талууд энэхүү хурлаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн тээврийн салбар дахь зарим асуудал, түүний хэрэгжилт болон биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хоёр улсын тээврийн салбарт хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай зарим ажлуудын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дийлэнх ажлууд нь биелсэн болон биелэх шатандаа явж байгаад баяртай байна.
“УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,8 хувь, ОХУ-аас БНХАУ-руу явж буй дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 12 хувиар тус тус өссөн” гэдгийг дурдлаа. Мөн“УБТЗ” ХНН-ийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан болон хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцууллаа. Цаашид авто тээвэр, иргэний нисэхийн чиглэлээр хамтран хийх ажлуудад анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.
Уулзалтын төгсгөлд энэ удаагийн хурлаас гарсан шийдвэрүүд нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.



| Монгол, Орос хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ