
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрамдал” медалиар шагнасанд баяр хүргэлээ. Мөн Зам тээврийн яаманд хүрэлцэн ирж, санал солилцож буйд талархал илэрхийлэв.

Монгол Улс 1996 оноос хойш Кувейтийн сантай хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд манай улс Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, авто замын салбарт гурван том төслийг хэрэгжүүлжээ.
2002 онд Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төсөл, 2010 онд Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төсөл, 2015 онд Уньт-Тариалан чиглэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлсэн бана.
Харин энэ удаа хоёр улсын Засгийн газар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт манай улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа авто зам барих, орон нутгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажилд зарцуулагдаж байгаад дахин талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөж буй зарим ажлуудыг танилцууллаа.

Тодруулбал, “Хархорум хотыг сэргээн байгуулах” ажлын хүрээнд Улаанбаатар Хархорум чиглэлд нийт 382 км авто замыг шинэчлэхээр тусгасан бөгөөд хамгийн эхэнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд шаардагдах хөрөнгийг урьдчилсан байдлаар 362 сая ам.доллар байхаар тооцоолсон гэдгийг хэллээ.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг дөрөв бус зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр туссаны дагуу уг төслийн ТЭЗҮ, санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт хийгдэж байгааг тодотгон хэлээд, төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нь баруун аймгуудыг зорих эхлэл зам бөгөөд Монголын анхны зургаан эгнээ, нэгдүгээр зэрэглэлийн зам байхаар төлөвлөж байгааг онцолсон юм.
Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар “Бидний зүгээс Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно гэдгээ илэрхийлээд, “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км 6 эгнээ авто замыг шинэчлэх төслийн санхүүжилтийн ерөнхий төсөв өндөр гарах учраас уг төсөл хөтөлбөрт Кувейтийн сангаас гадна Арабын улс орнуудын сангууд, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөрөнгө оруулагч байгуулагуудыг татан оролцуулах боломжтой гэсэн саналыг хэллээ.
Мөн төслийн талаарх нэмэлт мэдээллүүдийг богино хугацаанд хүлээж авах, ЗТЯ-наас тавьж буй саналыг олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудад уламжилж, төслийн хэрэгжилтэд нэмэлт санхүүжилтыг олоход туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Уулзалтад Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Кувейтийн Сангийн Зүүн өмнөд Азийн орнууд хариуцсан менежер Юсеф Г.Аль-Бадр, Кувейтийн Элчин сайдын яамны I нарийн Абдулла Аль-Уаниан нар оролцлоо.





| Кувейтийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа
БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай БНСУ-ын Дуньян их сургуулийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хуралд оролцлоо
Хяналтын хуудас шинэчлэн батлах тухай /2026.03.30/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 01 дүгээр улирал/
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа
2025 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
"Мэдээллийн цаг" арга хэмжээ боллоо
УРИЛГА
ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА