Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” (2024-2027)-г төрийн байгууллагын алба хаагч нарт танилцуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Уг арга хэмжээний хүрээнд Зам, тээврийн яамны албан хаагч нарт Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийж, тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Мэдээллийн төгсгөлд, төрийн алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцов.