Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024/10/17

 

Улаанбаатар хот                                                                                           2024 он 10 сар 16

Зам, тээврийн яамны “Б” байрны 2 дугаар давхрын 486 м.кв, 200 хүний суудалтай хурлын танхимыг үндэсний урлаг, нүүдэлчдийн өв соёлыг хүүхэд залуучуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажлын бус цагаар хамтран ажиллах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонирхсон аж ахуй нэгж нь өөрийн хөрөнгөөр шаардлагатай засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх ба тус үйлчилгээний газарт төрийн бодлого шийдвэрт харшлахгүйгээр, эмх цэгц зохион байгуулалт, ёс зүйг эрхэмлэж өөрийн байгууллагын үйлчилгээг борлуулалтын зарчмаар зардлаа нөхөж ажиллана.

Байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Зам, тээврийн яамны “Б” байрны 2 дугаар давхрын 486 м.кв талбай;

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 49 дүгээр тогтоолын дагуу сар бүрийн түрээсийн үнийг тогтооно.

Сонирхогч хуулийн этгээд нь урилгад заасан бүх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар эх хувийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Зам, тээврийн яам”-ны А байранд /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 13-р байр 1-р давхарт/ хүлээлгэн өгнө.

Тус өдрийн 16:30 минутад сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.

Сонирхсон аж ахуй нэгж дараах баримт бичигт тусгагдсан материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичиг;
  2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, ерөнхий танилцуулга;
  3. Үйл ажиллагаа явуулах аргачлал, хугацаа, нарийвчилсан төлөвлөгөөний хамт;
  4. Нийгэмд үзүүлэх нөлөө, ажлын байр нэмэгдүүлэх тооцоо;
  5. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга/;
  6. Аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг харуулах мэдээлэл /татвар, нийгмийн даатгал гэх мэт/;
  7. Зам, тээврийн хөгжлийн яамны “Б” байрны 2 дугаар давхрын 486 м.кв талбайг тохижуулах урьдчилсан зураг төсөл;
  8. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх тоног, төхөөрөмж, дагалдах хэрэгслийн мэдээлэл;
  9. Талбайг түрээслэх үнийн санал;

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

ТЗУГ-ын мэргэжилтэн А.Оюунболд Oyunbold@mrt.gov.mn, 99055640;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх