
Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баяр өнөөдөр эхэлж байна. Баярын үйл ажиллагаа өглөөний 09:00 цагт Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлснээр эхэлж, Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал зэрэг албаны хүмүүс нээж үг хэллээ.

Энэхүү үйл явдалд мөн авто замын салбарын үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжилд хамтын хүчээр бүтээн байгуулалтыг цогцлоож буй төр, хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтан албан хаагч нар хүрэлцэн ирсэн байлаа.

“Авто замчдын баяр” 10:00 цагаас “Корпорэйт Конвеншн Центр”-т үргэлжилж, ажил үйлсээ дүгнэсэн, алс хэтээ төлөвлөсөн ажил хэрэгч байдлаар үргэлжилж байна.

Баярын хуралд авто замын салбарт ажил амьдралаа зориулсан ахмад үеийнхэн, бүтээн байгуулалтын их ажлыг ид цогцлоож буй дунд үеийнхэн, ирээдүйд авто замын салбарт хүч түрэн орж ирж улс орны хөгжлийг түүчээлэх оюутан залуус, инженер техникийн мэргэжлийн сонирхон сонгож буй ахлах ангийн сурагчид гээд өнөр олуулаа хүрэлцэн иржээ.

Түүхт 95 жилийн хугацаанд авто замын салбарынхан улс орны нийгмийн хөгжил, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ачаа, тээврийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор 10 мянга орчим км авто зам, 17 мянга орчим урт метр төмөрбетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсныг Зам, тээврийн яамны удирдлагууд онцолж байлаа. 2024 онд 1000 гаруй км авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мөн дуулгалаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын хуралд илгээсэн мэндчилгээндээ “Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эдийн засгийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлж, 5 босоо, 3 хэвтээ тэнхлэгийн авто замын олон улсын коридорыг байгуулж, аймгийн төвүүдийг хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх 4440 км хатуу хучилттай авто зам барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг дуулгалаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан.
Энэ ажлын хүрээнд эдийн засгийн ач холбогдолтой томоохон авто зам болох Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн тээвэрлэлтийн хамгийн өндөр үр ашигтай хэсэг болох Хөшигийн хөндий-Налайх-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Мөн салбарын сайд Борхүүгийн Дэлгэрсайхан баярын хуралд хүрэлцэн ирсэн авто замын салбарынханд хандан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан эдийн засгийн өсөлтийг хангах автозамын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн автозам барихаар төлөвлөж байгааг дуулгаад, Зам, тээврийн яам, авто замын салбарынхан, авто замчид та бид энэхүү том зорилтыг нэр төртэй, амжилт бүтээл дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
“ Хамтарсан Засгийн газрын шийдвэр бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэдгийг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлж байна.
Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс төр-хувийн хэвшлийн түншлэлийг онцгойлон анхаарч дэмжин ажиллана гэдгийг ЗТЯ-ны Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа тодотгон хэллээ.



Монгол Улсын хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх алтан шар замын сүлжээ бол улс орны хөгжлийг түүчээлэгч гол салбар билээ. Баярын хурал салбарын шилдэгүүдийг тодруулж, шагнал гардуулах, авто замын салбарыг сонгон суралцаж буй шинэ залуу үеийн төлөөллийг урамшуулах, алтан шар замын эздэд ая дууны цэнхэр хадгаар мэндчилгээ дэвшүүлэх гээд олон сайхан арга хэмжээгээр үргэлжилж байна. Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед батжин хөгжих болтугай!
| Алтан шар замын эзэд амжилт бүтээлээ дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт