
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 04/02, 04/19 дүгээр удирдамжийн дагуу Архангай, Баян-Өлгий, Дорнод, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч 14 аж ахуйн нэгж, байгууллага, 40 иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон нийт 72 усан замын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар усан замын тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн, хөдөлгүүрийг сольсны дараа Бүртгэлийн газарт 14 хоногийн дотор мэдэгдэн бүртгүүлж шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй, усан замын зогсоолыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж байгуулж тоноглоогүй, улсын дугаарыг тээврийн хэрэгслийн үзэгдэх орчны хэсэгт дэвсгэр өнгөнөөс ялгагдах тод өнгөөр тэмдэглээгүй, усан замын тээврийн хэрэгсэл дээр Монгол Улсын Төрийн далбааг мандуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч байна.

Мөн усан замын тээврийн хэрэгслийн жолооч болон усчин аврагчийн сургалтад хамрагдаагүй, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар удирдамж, зааврыг боловсруулаагүй, аврах хантааз стандартын болон ашиглалтын шаардлага бүрэн хангаагүй, аврах хантаазны аюулгүй байдлыг эрэг дээр болон усны гадаргуу дээр туршиж баталгаажуулаагүй, бусад аврах хэрэгсэл болон гал унтраах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, гэрлэн ба дуут дохио хэвийн ажиллагаагүй, зорчигчдод тасалбар олгодоггүй, жолоочийн хариуцлагын болон бусдын амь насны даатгалыг хийлгээгүй, засвар үйлчилгээ хийсэн бүртгэлийг хувийн хэрэгт бүрэн хөтөлж хэвшээгүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамд усан замын тээврийн ажил үйлчилгээг тусгаагүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрлээ.


Шалгалтын явцад усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 346 дутагдлыг илрүүлэн 286 зөрчлийг арилгуулж, улсын ахлах байцаагчийн 357 заалттай 47 албан шаардлагыг хүргүүлж, хоёр заалттай 1 улсын ахлах байцаагчийн дүгнэлт, усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай 12 заалт 6 улсын байцаагчийн актыг гаргаж хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллав.

Зөрчил дутагдал гаргасан 10 аж ахуйн нэгж, иргэнд 6.850.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 100 хувь барагдуулж, ажиллалаа.

Мөн шалгалтаар Хөвсгөл аймагт “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт үндэсний семинарт “Усан замын тээвэр дэх төрийн хяналт шалгалт, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан ба уг сургалтад нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцлоо.

Уг сургалтад “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт үндэсний семинарт Зам, тээврийн хөгжлийн яам, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, “Монголын завьчдын нэгдсэн холбоо” НҮТББ, “Монгол даатгал” ХХК болон усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй хүн оролцож, Х.Саранцэцэг-“Усан замын тээвэр дэх төрийн хяналт шалгалт, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт”, Д.Жавхлан-“ЗТХЯ-наас усан замын тээврийн талаар баримталж буй бодлого”, Т.Олонбаяр-“Усан замын тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавив.

Шалгалтад хамрагдсан усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/19 дүгээр тушаалын 35 дугаар хавсралтаар баталсан №04.4.1 кодтой “Усан замын тээврийн аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар шалгахад их эрсдэлтэй-9, дунд эрсдэлтэй-5, бага эрсдэлтэй-21 үнэлэгдэж, хууль сахин мөрдөлтийн дундаж 72.2%, эрсдэл үүсэх магадлал 29.2 хувь буюу дундаж эрсдэлтэй үнэлэгдэж байна.
Шалгалтын дүнг үндэслэн Дорнод, Увс, Ховд аймгийн Засаг дарга болон Онцгой байдлын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг тус тус хүргүүлж ажиллав.
| Усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ