Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нарийн царигийн хоёр дахь замын хил холболтын цэгийг тохирлоо

2024/11/05

Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын нарийн царигийн хоёр дахь замын хил холболтын цэгийг тохирч, баталгаажуулах протоколд УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Хөх хотын төмөр замын дэд захирал Ван Жи Мин  нар БНХАУ-ын Эрээн хотноо өчигдөр /2024.11.04/ гарын үсэг зурлаа.  Ингэснээр, Замын-Үүд боомтын төмөр зам нь өргөн царигийн хоёр, нарийн царигийн хоёр нийт дөрвөн гарцтай болж нэвтрүүлэх чадвар нь эрс нэмэгдэх юм.

Төмөр замын тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн УБТЗ нь өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөнд нарийн царигийн хоёр дахь замыг бариад байсан юм.

УБТЗ нь Хятадын талаас нарийн царигаар импортын чингэлэг хүлээн авч өргөн цариг руу шилжүүлэн ачилтыг өөрийн нутагт хийдэг юм.

Нарийн царигийн хоёр дахь замын хил холболтын цэгийг тохирлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх