
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Бээжин хотод төвтэй, “CRRC” компани нь өндөр хурдны галт тэрэг, тарамвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ удаа “CRRC” компанийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр талын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дахин санал солилцож буй нь энэ юм.

Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “CRRC” компанийн төлөөлөгчдыг Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, хоёр улсын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй галт тэргийг цөөн тоогоор боловч боломжит үнээр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох зэрэг хэд хэдэн чиглэлд уулзалт зохион байгуулах, төмөр замын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн үйл ажиллагаатай танилцах, тэр дундаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх газрын байршил, инженерийн байгууламжууд явах маршруттай танилцахыг хүслээ. Энэ долоо хоногийн дундуур дахин уулзаж эдгээр ажлын үр дүнгээ дүгнэх, цаашдын ажлаа төлөвлөх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Уулзалтад “CRRC” компанийн Инженер технологийн алба, Хотын тээвэр төлөвлөлт, Гадаадын бизнес хэлтэс, Олон улсын бизнес хэлтэс, зураг төслийн хүрээлэн зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, санал солилцлоо. Тухайлбал, “CRRC International” компанийн дэд менежер Юи Жихон, “CRRC International” компанийн Хотын тээврийн хэлтсийн ерөнхий менежерВан Шуеганг, “CRRC International” компанийн Бизнесийн хэлтсийн дэд захирал Ленг Юу, “CRRC Инженер, технологийн” компанийн Маркетингийн хэлтсийн Дэд захирал Жао Шингнан, “CRRC Далянь” компанийн Гадаадын бизнесийн хэлтсийн инженер Жэнг Жиапин, “CRRC Далянь” компанийн Орлогч менежер Линь Шихань, “CRRC Цицихар” компанийн Олон Улсын бизнесийн хэлтсийн Дэд захирал Жу Юнхуй, “CRRC хотын тээврийн төлөвлөлт болон зураг төслийн хүрээлэн” компанийн Хотын тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Вэй Чанхай, “CRRC хотын тээврийн төлөвлөлт болон зураг төслийн хүрээлэн” компанийн Хотын тээврийн төлөвлөлтийн түншлэлийн захирал Дун Жэнь нар хүрэлцэн ирсэн байна



| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Цагаан хад” бүсэд жолооч, тээвэрчидтэй уулзлаа
”МИАТ” компанийн тусгай нислэгийн багийнханд талархал илэрхийллээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 2 дугаар сарын мэдээ
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА