Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автозамын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдлаа

2024/11/12

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн биелүүллээ.  Тухайлбал, өвлийн улиралд улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангуулахаар нийт 50 шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу энэ онд зам барилгын 21 төсөл, арга хэмжээнд техник технологийн хяналт тавин ажиллаж байна. Үүнээс 4 авто замын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Он дамжин хэрэгжиж буй авто замын гүйцэтгэгч байгууллагуудад тэмдэг тэмдэглэгээ тавих, түр зам гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажиллаж байна.

Улсын чанартай авто зам, гүүрийн урсгал засварын ажлыг батлагдсан график, төлөвлөгөөний дагуу хийж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй.  Мөн улсын хэмжээнд байгаа нийт 33 төлбөр авах цэгт шаардлагатай урсгал засвар, дулаалгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна.

Автозамын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх