“Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-д оролцож буй Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”, Хэнтий аймаг дахь “Өндөрхаан”, Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт”, Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудлын удирдлагууд үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын зорилго зорилтоо танилцууллаа.
Танилцуулгын төгсгөлд форумд оролцогчид асуулт асууж, харилцан санал бодлоо солилцов. Мөн Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж буй Зүүн бүсийн нисэх буудлуудын форумын үеэр Иргэний нисэхийн үндэсний төв болон “И Монос” цахим эмийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд зүүн бүсийн нисэх буудлуудын ажилтнуудын дунд эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа. Энэ үеэр мэргэжлийн эмч нар тусгай аппаратаар ясны сийрэгжилт тодорхойлох, био энергийн аппаратаар дотор эрхтэн тогтолцооны үзүүлэлт тодорхойлох, кальцийн түвшин, усны түвшин тодорхойлж, кг/калори тооцох, эрдсийн шинжилгээ, арьс, үс хуйхыг тусгай аппаратаар тодорхойлох болон уламжлалт үзлэг оношилгоо зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, төрийн алба хаагчдад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.