Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий дэд зөвлөл ажлаа дүгнэв

2024/11/15

Зам, тээврийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл 2024 оны 4 дүгээр улирлын ээлжит хурлыг Баянзүрх зорчигч тээврийн төв буюу үйлчлүүлэгчдийн сайн мэдэх “Тэнгэр плаза”-д зохион байгууллаа.

Дэд зөвлөлийн хурлаар Зам, тээврийн салбарт 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг хэлэлцлээ. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төвийн дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийн байдалтай танилцаж, зөвлөмж өгч ажиллалаа.  

Баянзүрх зорчигч тээврийн төвийн зүгээс хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлтэй үйлчлэх, хараагүй иргэдэд үйлчлэх хөтөч зам хийж, стандартын дагуу бие засах өрөөг тохижуулсан байна. Түүнчлэн ахмад настан болон нярай хүүхэдтэй эхчүүдэд амралтын өрөө байгуулж ажиллажээ. Сонсолгүй иргэдэд үйлчлэх зорилгоор дохионы хэлний сургалтад албан хаагчдыг сургаж, иргэдэд хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна. 

ЗТЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий дэд зөвлөл ажлаа дүгнэв  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх