Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2024 оны III улирлын байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг танилцуулж байна

2024/10/10

ТАНИЛЦУУЛГА

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, ХАРЬЯА АГЕНТЛАГТ ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ

 

          Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай“ 67 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн яам, агентлага болон холбогдох албан тушаалтанд 2024 оны 7-9 дүгээр сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.

 

  1. Зам, тээврийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт 2024 оны 7-9 дүгээр сард нийт 105 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 100, хяналтад хугацаа болоогүй 5 өргөдөл, гомдол, шийдвэрлэлт 95.2%-ийн үзүүлэлттэй байна.

 

  1. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 7-9 дүгээр сард Зам, тээврийн яаманд 84, Иргэний нисэхийн ерөнхий газарт 16, нийт 100 гомдол, санал, хүсэлт ирүүлсэн бөгөөд шийдвэрлэлт 95%-тай байна.

 

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн гомдлын дийлэнх хувийг авто тээврийн үндэсний төвийн ажиллах хүч, цагийн хуваарь, хот хоорондын нийтийн тээврийн тасалбар буцаалт, ачаа тээвэр, хүнд даацын авто машины тонн жингийн стандарт, төлбөр хураах цэгийн төлбөр, шилжилт хөдөлгөөн, авто машины дугаарын худалдаа, үйл ажиллагаатай холбоотой гомдлууд эзэлж байна.

 

Зам, тээврийн яам болон харьяа Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хувьд шагнал урамшуулал, байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна.

 

 ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

2024 оны III улирлын байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг танилцуулж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх