
...Энгэртээ цэцэг тэвэрч, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан зорчигч залуу “Чингис Хаан” нисэх буудлын “Олон улсын ирэх нислэг” -ийн хаалгаар гарч ирж буй энэ торгон агшин Монгол Улсын Иргэний нисэх, агаарын тээврийн салбарт нэгэн шинэ түүхэн хуудсыг нээж байна.

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 2024 оны 2 сая дахь зорчигчоор Төмөрбаатрын Ганхөлөг гэдэг залуу тодорчээ. Тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 25-нд “ОМ224” аялалын дугаартай Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо хүрэлцэн ирсэн нь ийнхүү ховор сайхан агшин, бахдам түүхийн гэрч болж байна.

Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Монгол Улсад анхны “Буянт Ухаа” нисэх онгоцны буудал 1957 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл олон улсын стандарт шаардлагад нийцсэн шинэ нисэх онгоцны буудал монголчууд бидэнд тив дэлхийгээр аялах олон гайхамшигт мөрөөдлийг биелүүлэх үүд хаалгыг нээж байсан цаг саяхан.
Гэтэл өнөөдөр байгуулагдаад удаагүй шинэ нисэх онгоцны буудлын хамт олон 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, зорчигчдын тоо жил ирэх тутам тасралтгүй өссөөр, 2024 онд буюу нэг жилийн дотор 2 сая дахь зорчигчоо хүлээж аваад байна.

Тоон мэдээлэл дурьдвал, "Чингис Хаан" нисэх онгоцны буудал 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн аваад байна.

Шинэ нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нислэг болон зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж, 2 сая дахь зорчигчоо хүлээн аваад байна.

Энэхүү баярт үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Такэфуми Китанака болон ЗТЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 2024 онд “Чингис Хаан” нисэх буудлын хамт олон “4 одтой нисэх буудал” зэрэглэлийг хүртсэнд баяртай байна

Ёслолын арга хэмжээг нээж, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрээр “2024 онд буюу нэг жилийн дотор 2 сая дахь зорчигчоо хүлээн авна гэдэг нь “Чингис Хаан” нисэх буудлын менежмент сайн, үйл ажиллагаа жигдэрч, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хангаж, хэрэгжүүлж ирснийх гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тиймээс энэхүү түүхэн өдөр шинэ нисэх буудлын хамт олонд бас баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого”-уудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэхүү шийдвэр нь агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнтэй бодлого, шийдвэр болсон.
2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр агаарын тээврийн нийт зорчигчдын тоо 2,2 саяд хүрэх төсөөлөлтэй байна. Өнөөдөр нэг жилийн дотор 2 сая дахь иргэнээ хүлээн авч байгаа нь энэ үзүүлэлтээ биелүүлж байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Цаашид “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Монгол Улсын агаарын хилийн гол чухал үүд хаалга, олон улсын хамгийн том зангилаа, хилийн боомт болохын хувьд тус нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын стандарт, шаардлагыг хангасан, тогтвортой, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр, дэлхийд нэр хүндтэй буудал болгох, тус нисэх буудлыг түшиглэсэн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот бий болгоход Зам, тээврийн яамны бодлого чиглэх болно” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн “2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний "Скайтракс" аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн” гэдгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тодотгон хэлж, талархал илэрхийллээ.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаа анх эхлэхэд 7 агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар "Чингис Хаан" олон улсын нисэх буудлынхан гадаад, дотоодын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Гүйцэтгэх захирал Такэфуми Китанака: Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж өгсөн Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье

Энэ үеэр мөн Монгол, Японы хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Такэфуми Китанака сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэрээр “Өнөөдөр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал нэг жилийн дотор 2,0 сая дахь зорчигчоо хүлээн авч байгаа түүхэн цаг мөчид та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна.

Мөн энэхүү арга хэмжээг хүндэтгэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байна. "Чингис хаан" Олон Улсын нисэх буудал 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ богино хугацаанд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хүчтэй дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газарт баярласнаа илэрхийлье. Бид цаашдын үйл ажиллагаандаа зорчигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний соёлыг нутагшуулж, чанар стандартаа улам сайжруулахын төлөө хичээн ажиллах болно” гэв.
2024 оны 2 сая дахь зорчигч Т.Ганхөлөг: Бахархам сайхан үйл явдлын гэрч болж байна, "Чингис Хаан" нисэх буудлын хамт олонд баярлалаа

-Монгол Улсын агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2000.000 дахь зорчигчоор тодорсондоо маш их баяртай байна. Сэтгэл өндөр, үнэхээр их догдолж байна. Би Бээжин хот руу ажлын шугамаар, томилолтоор яваад ирсэн. Уг нь 2024 оны 11 сарын 23-нд ирэх байсан ч ажил амжихгүй нислэгээ хойшлуулаад, өнөөдөр ирсэн нь надад ийм билэгшээлтэй сайхан үйл явдлын гэрч болох боломжийг олголоо. “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудлын хамт олондоо баярласнаа илэрхийлж, цаашдынх нь ажил үйлс, амжилт бүтээлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.





| “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авч агаарын тээврийн салбарт амжилтаа тодотгов | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт