Зам, тээврийн салбарынхан ажлаа танилцуулах нээлттэй өдөрлөгийг ирэх ням гарагт /2014.05.18/ зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Өдөрлөгт Зам, тээврийн яам болон ИНЕГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Авто замын хяналт эрдэм шинжилгээ, судалгааны төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв, Далайн захиргаа болон төслийн нэгжүүд, салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцоно.