
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын “Нацпроектстрой” групп компанийн ерөнхий захирал Крапивин Алексей Андреевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал, "Алсын хараа-2050", “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг Монгол Улсын хөгжлийн урт болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан ажлуудын хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдэд хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаа зам, тээврийн салбарт чухал байр суурийг эзэлдэг бөгөөд хамтын ажиллагаа одоо ч мөн идэвхтэй үргэлжилж байгаад талархал илэрхийлсэн юм.
ОХУ-ын "Нацпроектстрой " групп нь монголчууд бидний хувьд олонтаа сонсож буй танил нэр юм. Тус групп нь ОХУ-ын аж үйлдвэрийн салбарт багаггүй туршлага хуримтлуулсан компаниудын нэгдэл бөгөөд авто зам, төмөр зам, боомт, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэсэн том групп юм.

"Нацпроектстрой " группийн хувьд, 2024 оны 9 сард буюу өнгөрсөн намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын “Эдийн засгийн төв коридор” байгуулах ажлын хүрээнд Зам тээврийн яамтай дэд бүтцийг хамтран хөгжүүлэх чиглэлээр "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг байгуулж байсан.
Тэгвэл энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт тусгасан ажлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан албан ёсны урилга илгээсний дагуу ОХУ-ын “Нацпроектстрой” групп компанийн ерөнхий захирал Крапивин Алексей Андреевич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилт болон “Шинэ эргэлтийн бодлого”-ын гол хурдасгуур зорилтын нэг бол зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд юм.

Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд дэд бүтцийн салбарт хэрэгжих гол төслүүд дээр хамтран ажиллах боломжтой юм. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах төслүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Үүнд:

Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ЗТЯ-ны холбогдох албаны дарга нар оролцлоо. Энэхүү албан томилолтын хүрээнд ОХУ-н “Нацпроекстрой” групп компанийн ерөнхий захирал А.А.Крапивин тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нартай уулзаж, УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан Зам, тээврийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд Талууд харилцан хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Энэхүү уулзалтад Оросын талаас “Нацпроектстрой” групп компанийн ерөнхий захирал Крапивин Алексей Андреевич, тус компанийн Ерөнхий захирлын Худалдааны асуудал хариуцсан орлогч Болотский Дмитрий Николаевич нарын төлөөлөгчид оролцлоо.
| ОХУ-ын “Нацпроектстрой” группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт