
Зам, тээврийн яамны хамт олон 2024 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.

Хурлаар салбар тус бүр 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж, алдаа оноо, амжилт бүтээл, ажлын үр дүнгээ хэлэлцлээ. Мөн 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Хурлын эхэнд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, дэд бүтэц, зам тээврийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын хил холболтуудыг хийх зэрэг стратегийн чухал ач холбогдолтой, олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхлээд байна. Тиймээс 2025 онд ЗТЯ-ны алба хаагчид бид бүхэн салбар бүртээ улам ихийг хийж бүтээх, байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлэх болно ”гэдгийг онцоллоо.

Тайлангийн хуралд салбар тус бүр ажлаа дүгнэж, амжилт бүтээлээ онцоллоо. Тоон мэдээллүүдээс дурдвал, зам тээврийн салбар 2024 онд түүхэн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон амжилттай үзүүлэлт цөөнгүй байна. Тухайлбал, Зам, тээврийн салбарын нийт ачаа тээвэр оны эцсийн 126.9 сая тонн ачаа тээвэрлэж, тавьсан зорилтоо давуулан биелүүлжээ. Мөн агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж чадсан байна.

Салбарын хэмжээнд нийт 146.1 сая зорчигч тээвэрлэж, 2024 оны төлөвлөгөөний биелэлт 98.2 хувьд хүрлээ.
Агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандарт сайжирснаар 2024 онд Монголоор дамжин өнгөрөх агаарын тээврийн зорчигчдын тоо 20 мянга хүрсэн байна.
Авто замын салбарт 2024 онд нийт 559.5 км хатуу хучилттай авто зам, 173.9 урт метр гүүрийг шинээр ашиглалтад орууллаа. Үүнээс Олон улс, улсын чанартай авто замын сүлжээ 223.5 км хатуу хучилттай авто замаар нэмэгдэж, нийт урт 7750.1 км боллоо.
Агаарын харилцааны салбарт: 2024 онд Монгол Улс дэлхийн 46 улстай 47 агаарын харилцааны хэлэлцээртэй болж, давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд түүхэндээ анх удаа агаарын тээврээр зорчигчдын тоо 2.2 сая давлаа.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 2024 оны 11 дүгээр сард хоёр сая зорчигч хүлээн аваад байгаа бол МИАТ ТӨХК түүхэндээ анх удаа жилд нэг сая зорчигч тээвэрлэсэн байна.

Хурлын төгсгөлд, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг төрийн одон медаль, салбарын шагнал, жуух бичгээр шагнаж урамшууллаа.


| ЗТЯ тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт