Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжив

2024/12/27
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжив

2024 онд Зам, тээврийн яам “Олон улсын авто тээврийн харилцааны тухай”, “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай” хэлэлцээрийг Герман, Словак, Узбекистан, Туркменистан улстай, “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ИБУИНХУ, Унгар, Латви, Узбекистан, Туркменистан зэрэг улсуудтай байгуулснаар автотээврийн 20, агаарын харилцааны 47, нийт 67 хэлэлцээр хүчин төгөлдөр болж, улсын эдийн засагт эерэг үр дүн гарах үндэс суурь бүрдлээ.

Ингэснээр олон улсын хэмжээнд худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалтаар хэрэгжүүлэх эрх зүйн орчин улам бүр сайжирсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Туркменистан Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжив  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх