Засгийн газрын хуралдаанаар "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ыг хэлэлцэн баталсан. Үүний хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд Android, MacOS, IOS үйлдлийн системийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлжээ.
Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв.
Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.
Суулгах зааврыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Android, MacOS, IOS үйлдлийн системийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хэрэглээнд нэвтрүүлжээ | |
Зам, тээврийн яам Facebook |