Зам, тээврийн сайдын 2025 оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2025.01.06-нд 08:00 цагт болж, тээврийн салбарт 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ахиц дэвшил амжилтын талаарх мэдээллийг товч танилцууллаа.
Мөн 2025 онд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаарх мэдээллийг өгч харьяа байгууллагуудын 2025 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.
Шуурхай хуралдаанаар салбарын сайдын зүгээс авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгаварыг өгч богино хугацаанд засаж сайжруулах, шинэчлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Ажлын үр дүн, биелэлтийн тайланг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Мөн энэ үеэр ЗТЯ-ны харьяа байгууллагуудад хийгдсэн шинэ томилгоог танилцуулж, ажилд нь амжилт хүслээ.
Шинэ томилгоо:
Зам, тээврийн сайдын 2025 оны эхний шуурхай хуралдаан боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |