Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна. Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлөөс 2024 онд бэлтгэн гаргажээ.
Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад үүрэг өгсөн байна. Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээлийг танилцуулж байна
Төрийн албан хаагчид Монгол бичгийн гарын авлагыг өргөн хэрэглэж байна | |
Зам, тээврийн яам Facebook |