Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Үндсэн хуулийг аудио хувилбараар сонсох боломжтой боллоо

2025/01/16
Үндсэн хуулийг аудио хувилбараар сонсох боломжтой боллоо

Монгол Улс саяхан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 33 жил ойгоо тэмдэглэсэн.

Тухайлбал, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан байдаг. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж заажээ. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.

Зам тээврийн яамны хувьд Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх тухай УИХ-ын  тогтоолыг хэрэгжүүлж, шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн аудио хувилбарыг Зам, тээврийн яамны цахим хуудаст байршуулан хүргэж байна. 

Үндсэн хуулийг аудиогоор сонсох бол ЭНД дарна уу.

https://www.parliament.mn/nn/73816/

Үндсэн хуулийг аудио хувилбараар сонсох боломжтой боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх