Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

2025/01/16
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Даланжаргалан-Бор Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам”-ын далан, хоолой, хөвөө болон ПК22+050 байршил дахь 20.70 у/м гүүрний хоёр талын далан удаа дараа үерт угаагдаж, авто зам сэтэрсэн байна.

Иймд Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар  “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгосон ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай тушаал шийдвэрийг бүртгэн, мэдээллийн санд хуулийн дагуу бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх