Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

2025/01/21
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг ЭНД хавсаргав.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (компанийн аль чиглэлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй талаар тодорхой бичих);
  2. Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг;
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Mongolia лавлагаа байж болно/;
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia лавлагаа байж болно/;
  6. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
  7. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан
    тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материал.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын 13 дугаар байр, Зам тээврийн яамны 205 тоот өрөөнд хүлээн авна. Холбогдох дугаар: 80118813

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилж, дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Ажлын хэсгээс холбоо барина.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх