Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Зарлигийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.
Мөн энэ үеэр зарим замыг хаах юм. Тодруулбал, маргааш өглөө Улсын гуравдугаар эмнэлгээс Алтан-Өлгий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн хүртэл зам хаах маршруттай юм байна.
Улсын гуравдугаар эмнэлгээс Төрийн ордонд ирэх маршруут:
Төрийн ордноос Алтан-Өлгийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн орох маршрут:
Ерөнхийлөгч агсан П.Очирбаттай салах ёс гүйцэтгэх арга хэмжээний үеэр зарим зам хаана | |
Зам, тээврийн яам Facebook |