Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-нд боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа нийслэлд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад ЗТЯ-ны холбогдох газрын дарга нар, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг сануулав. Үүний дараа шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжилж, ажлаа эрчимжүүлэхыг үүрэг болгов.

Мөн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурьдлаа. Тухайлбал, ЗТЯ-нд гадны зээл тусламжаар хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг сайжруулж, чанар стандартыг хангаж ажиллах тал дээр Ажлын комисс томилж ажиллуулахыг үүрэг болголоо. Хариуцлаггүй ажилласан, гадны зээл тусламж хөрөнгө оруулалтын ажилд гадаад, дотоодын байгууллагууд зуучилдаг, авлигын асуудалд нэр холбогдсон албаны хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэдгийг мэдэгдлээ.
Түүнчлэн автозамын салбарт сонгон шалгаруулалт зарласан зарим тендерийн асуудлыг дахин харах, санхүүжилтын асуудалтай нь уялдуулан эдийн засгийн үр ашигтай ажлаа эхэнд нь төлөвлөөд явахыг санал болгов.

Зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир ЗТЯ-ны дарга удирдлагууд, төрийн алба хаагчдын шинэ томилгоо, гадаад дотоодын томилолт, ээлжийн амралт, өвчтэй чөлөөтэй гэх шалтгаанаар чөлөө хүсдэг байдлыг тухай бүрт нь салбарын сайдад мэдээлж байхыг үүрэг болголоо. Мөн он дамнан амарч байгаа зарим газрын дарга нарт 2025 онд ээлжийн амралт байхгүй гэдгийг онцгойлон анхааруулаад, салбарын сайдын хувьд төрийн бодлогыг дэмжиж ажиллах, төрийн ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх ажлын хүрээнд салбарын ажлыг шахаж ажиллана. Албан бичгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ажлыг богино хугацаанд шуурхай хийх үүднээс ЗТЯ-ны газар хэлтсийн дарга нар, алба хаагчид нэгдсэн нэг бодлоготой, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсэв.
Нийслэлтэй хамтран ажиллана
Зам тээврийн яам энэ онд нийслэлд хийгдэх олон том бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын зохицуулалтыг шуурхай хангаж ажиллах үүднээс холбогдох газрын дарга нар уулзалт товлож, төслийн ажлуудтай биечлэн танилцах хэрэгтэйг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил төрийн өмчит компаниудын тоог бууруулах, нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ыг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг тул холбогдох байгууллагууд ажлаа богино хугацаанд цэгцэлж, өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа төмөр замын байгууллагуудад хийж гүйцэтгэсэн болон дутуу түүхий яваа олон том ажлууд бий. Хоёр байгууллагыг нэгтгэх ажлын хүрээнд эд хөрөнгө завших, хөрөнгө эзэнгүйдэх явдал гаргахгүй байхыг анхааруулж. Бүтэц орон тооны хувьд, нарийвчилсан бүртгэл судалгааг яаралтай хийж, давхардлыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулах ажлын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Төмөр замын агентлагийг байгуулахдаа “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тодорхой тооны орон тоог шилжүүлэх, нэгтгэх замаар зохион байгуулан ажиллаж байгааг дуулгалаа. Зам тээврийн яамны зүгээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай явуулах боломжийг бүрдүүлж, бодлогыг тодорхойлж ажиллана гэдгийг мэдэгдлээ.

Засгийн газрын тохируулагч агентлаг ИНЕГ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцана
2025 онд хэрэгжиж эхэлсэн Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу ИНЕГ-ыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулахаар холбогдох шийдвэрүүд нь гарсан. Энэ дагуу ИНЕГ бүтцийн өөрчлөлт хийгээд дуусаж байна. Цаашид байгууллагын менежментийг илүү сайжруулж, үр ашигтай ажиллах хүрээнд 2025 онд ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт биелэлттэй биечлэн очиж танилцах болно гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.
Мөн нисэхийн салбарт ихээхэн шүүмжлэл дагуулдаг навигацын орлогоор нэгнээ шагнаж урамшуулдаг, тэтгэлгээр сургадаг асуудлыг таслан зогсоож, боловсон хүчний зохицуулалтыг Зам тээврийн яам бодлогоор дэмжиж, шаардлагатай зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг дахин анхаарууллаа.
Агаарын тээврийн салбарынханд “Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулж ажиллахыг үүрэг болгоод, МИАТ ТӨХК-д нислэгийн цаг хоцроох асуудлыг таслан зогсоох, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангаж ажиллахыг дахин санууллаа.
Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 90 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулсан юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, үүрэг чиглэл өглөө.
| Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ