Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж байна.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Зам, тээврийн сайд, Монголын хэсгийн дарга Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Эрүүл мэндийн сайд, Лаосын хэсгийн дарга Бүнфенг Фүммалайсит нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.

Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Лаос хоорондын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг сайшаан тэмдэглэв.
Сайд нар дээд түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус комисс чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг дурдаад, Батлан хамгаалах яамд хооронд 2022 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
Талууд Монгол, Лаосын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны нэрийн бүтээгдэхүүн болсон брэнд бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах, ялангуяа Монгол Улсаас Лаос Улсад мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, жимс жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас мал, малын гаралтай түүхий эд, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг Лаос Улсад нийлүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн гэрчилгээ, худалдааны нөхцөлийг харилцан тохирохоор болов.
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Лаосын тал 2021 онд барьж, ашиглалтад оруулсан Вьентьян-Куньминь /БНХАУ/ хотыг холбосон 414 км төмөр зам нь Лаос төдийгүй бүс нутгийн тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Лаосын эмч нарт зориулсан богино, дунд хугацааны сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын ирээдүй болсон оюутан, залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургаж байгааг сайшаан тэмдэглэлээ.
Талууд хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Лаосын тал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулж буйг дурдаад, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дээд түвшний төлөөлөгчийн оролцоог хангахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
Лаосын тал АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх талаарх Монголын талын эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.

Энэ удаагийн Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 12 дугаар хуралдаан ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалтай болж, талууд хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа.


| Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт