Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос Улсын Вьентьян хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Лаос Улсын Нийтийн ажил үйлчилгээ, тээврийн сайд Нгампасунг Мөангманитай уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцаа, бизнес хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд харилцан зорчиход чухал ач холбогдолтой тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Лаос хоёр улс нь хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй зэрэг ижил төстэй зүйлс олон тул аль аль нь тээврийн сүлжээгээ оновчтой зөв хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг болохыг онцолж, өөр өөрийн онцлог байдал, мэдлэг туршлагаас хуваалцах олон боломж байгааг сайд Б.Дэлгэрсайхан тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын талын төлөөлөгчид Лаос улсын Таналенг хуурай боомт болон Вьентианы логистикийн паркад зочлон очиж газар дээр нь үзэж танилцсан гэдгийг онцлов.
Мөн Лаосын Засгийн газар БНХАУ-тай хамтран Лаос, Хятадыг холбосон 413 км хурдны төмөр замыг 2021 онд амжилттай барьж ашиглалтад оруулсныг сайшаан баяр хүргэж, Зам, тээврийн яамны ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сард Лаост ирж уг төмөр замтай танилцан туршлага судалсан гэдгийг хэлж Монгол Улсад хийхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдийн талаар товч танилцуулав. Төмөр замаар хоёр улсын хороонд ачаа тээвэрлэлтийг Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ОСЖД/-ын дүрэм журам, үйл ажиллагааны хүрээнд хийхэд нээлттэй байгаа тэмдэглэн хэлж удахгүй 2025 оны 03 дугаар сард Улаанбаатар хотноо болох ОСЖД байгууллагын зөвлөгөөнд Лаосын талыг ирж оролцохыг урив.
Автотээврийн салбарт Монгол, Лаос улсуудыг холбосон авто тээврийн коридорыг бий болгох талаар өмнө хийгдсэн айлчлалуудын үеэр хөндөгдөж байсан ба автотээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс болох боломжтой Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт нэгдэн орохыг Лаосын талд санал болгов. Уг хэлэлцээрт бусад улсууд нэгдэн орох боломжтой ба Лаос Улс нэгдсэнээр Монгол Улс руу тээвэрлэлт хийх төдийгүй дамжин өнгөрч ОХУ руу тээвэр хийх боломжтой болно гэдгийг тэмдэглэв.
Сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, дэмжих агаарын харилцаа чухал болохыг тэмдэглэн хэлж 2023 онд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгоход анхаарч хамтран ажиллахыг санал болгов. Монголын тал хоёр улсын хооронд шууд болон захиалгат нислэг, улирлын чанартай нислэгийг хийх сонирхсон агаарын тээвэрлэгчдийг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Лаос Улсын Нийтийн ажил үйлчилгээ, тээврийн сайд Нгампасунг Мөангмани Монгол Улсын Зам, тээврийн сайдын түвшинд Лаос Улсад анх удаа айлчлан ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлж хоёр улсын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан багагүй хугацаанд хойшилсны дараа ийнхүү болсонд баяртай байгаа ба хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт ахиулан хөгжүүлэх чухал хурал болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Сайд Нгампасунг Мөангмани Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн санал бодлыг бүрэн дэмжиж санал нэгдэж байгаагаа илэрхийлж хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс нь тээврийн харилцаа болох тул хоёр яамны хамтын ажиллагаа нь чухал үүрэгтэй гэдгийг хэлэв. Хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ бага байгаа хэдий ч цаашид нэр төрлийг нэмэгдүүлэх, өөр өөрийн онцлог бараа бүтээгдэхүүнийг солилцох сонирхол багагүй байгаа, тухайлбал Лаос Улс нь Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах, Монголд жимс, ногоо болон мод модон бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой тул тээвэр логистикийн асуудлыг шийдэхэд хоёр тал анхаарч хамтран ажиллахыг санал болгов. Мөн хоёр улс далайд гарцгүй орнууд тул хөрш орнуудаар саадгүй дамжин өнгөрөх, хилийн боомт холболт, далайн тээврийн чиглэлээр харилцан туслалцах, ялангуяа НҮБ болон бусад олон талт хамтын ажиллагааны механизмуудад харилцан дэмжиж ажиллах нь чухал болохыг онцлон хэлэв.
| Монгол, Лаосыг холбосон авто тээврийн коридор бий болгох талаар санал солилцов | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт