Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАНИЛЦ: Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд

2025/01/30
ТАНИЛЦ: Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар батлагдаж, энэхүү хууль нь 16 жилийн дараа шинэчлэгдэн батлагдсан билээ.

Тиймээс энэ оноос хэрэгжиж буй энэхүү хуульд тусгасан онцлог зүйл заалтуудыг танилцуулж байна.

  • Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсооно.
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангана.
  • Суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
  • Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэнэ.
  • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хуулийн хийдэл, зөрчил давхардал арилж, зохицуулалтгүй байгаа зарим харилцаа тодорхой болно.
  • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин илүү сайжирна. Олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт техник технологи эзэмших, инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
ТАНИЛЦ: Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх