Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн дэд сайд, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн Шило Алексей Николаевич, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Орос, Монгол хоёр улс нь уламжлалт найрамдалт харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж, тээврийн салбар ялангуяа төмөр замын салбарын хамтын ажиллагаа илүү нягт нямбай, тууштай үргэлжилж байгаад талархал илэрхийллээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин В.В. 2024 оны 09 дүгээр сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд манай хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр улсын одоо байгаа хамтарсан төмөр зам болон гурван улсын бүтээн байгуулах шинэ төмөр замын хамтын ажиллагаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн цаашдын хөгжил шинэчлэлийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон гэдгийг дурдлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, 2024 оны 11 дүгээр сард ОХУ-ын Тээврийн сайдын урилгаар ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд Старовойт Р.В, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал Белозеров О.В. болон холбогдох төрийн албаны хүмүүстэй уулзаж, хоёр улс тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, тэр дундаа агаарын тээвэр, төмөр замын салбарын талаар санал солилцож, хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр зарим асуудлыг шуурхай шийдвэрлээд явж байна гэдгээ дурьдсан. Тухайлбал, хоёр улсын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар хот хоорондын шууд нислэгийг сэргээн явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв.

Тэрээр дараагийн хэлэлцэх гол асуудал нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2030 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.
Мөн гурван улсыг холбосон төмөр замын шинэ шугам Монгол Улсад байгуулах санал гаргасныг ажил хэрэг болох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжилж байсан, энэ асуудлын хүрээнд төслийн ТЭЗҮ-ийг нарийвчлан судалж, боловсруулах ажил хийгдэж байгаа талаарх мэдээллийг өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 10 сард Пакистан Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын ээлжит хурлын үед анх удаа болсон Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын хуралдааны үед Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах төслийн ажлыг идэвхтэй урагшлуулах ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр тавих төмөр замыг адил тэнцүү хувь оролцоотой байдлаар бүтээн байгуулах саналыг талуудад тавьж, энэ төслийг Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан нийт 33 төсөл дээр нэмж 34 дахь төсөл болгох манай талын саналыг ОХУ-ын Ерөнхий сайд дэмжсэн талаарх мэдээллийг өгөв.
Мөн Б.Дэлгэрсайхан сайд ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд болон холбогдох төрийн албаны хүмүүстэй уулзаж энэ асуудлыг хөндөн ярилцсан гэдгийг дахин тодотгон хэллээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, төмөр замын салбар дахь манай улсын Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэр, ачаа тээвэр болон зорчигч тээврийн салбарт мөрдөх үнэ тарифын асуудлыг хөндөн ярилцлаа.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар ОХУ-ын төлөөлөгчдийн тавьсан саналын хариуд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний борлуулалтаас ихээхэн хамааралтай. Гэтэл дэлхийн зах зээлд Монгол Улсын эскпортлодог эрдэс баялаг, түүхий эдийн үнийн уналт гарч эхэлсэн. Энэ зах зээлийн хямрал биднээс шалтгаалахгүй бас хэр удаан үргэжлэхийг мэдэхгүй. Тиймээс манай Монгол шиг жижигхэн зах зээлтэй, хөгжиж буй улс оронд төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх нь улсын эдийн засаг, экспортлогч аж ахуй нэгжүүдийн хувьд төмөр замын тээврийн өсөлт нь маш том дарамт болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амжиргаа, ААН-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаатай уялдуулах ёстойг онцлооод, төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх бус харин эсрэгээрээ бууруулах асуудлыг дахин нухацтай авч хэлэлцэхийг санал болголоо.
Талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг шинэчлэн сайжруулах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэх боломж нөхцөл, Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах тухай өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шилод хандан хоёр улсын эдийн засаг, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан дэмжин ажиллаж байдагт талархал илэрхийллээ. Ялангуяа“Эрхэм Алексей Николаевич та Монгол Улс руу тээвэрлэх нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тасалдал үүссэн хүнд үед энэ асуудлыг биечлэн хариуцаж, манай улсад асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэв.
Монгол-Орос-Хятад гурван улсын сайд нарын уулзалтыг 2025 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад зохион байгуулах саналыг ОХУ-ын тээврийн сайдад уламжилж байсныг дурьдаад, энэхүү гурван улсын сайд нарын уулзалтад ОХУ-ын Тээврийн сайд Старовойт Р.В. болон холбогдох албаны хүмүүсийг хүрэлцэн ирэхийг уриад, албан урилгыг гардуулан өгөв.
| ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт