Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан (2025.01.31) боллоо.
Шуурхай хурлаар Зам тээврийн яамны 2025 оны төлөвлөгөөний талаар хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг өглөө.
Тодруулбал,
- Агаарын тээвэр, автозам, автотээвэр, төмөр замын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, бодлогоор дэмжих,
- Төмөр замын газар буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулж буйтай холбогдуулан ажилчин, албан хаагчдын ажлыг байрыг хадгалах,
- Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан автозамын ажлын санхүүжилтыг босгох,
- Замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлэх,
- Хяналт шинжилгээний албаныханд зөрчлийн нэгдсэн сан үүсгэх зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.