Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улаанбаатар хотын камерын хяналтыг АI буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ

2025/02/03
Улаанбаатар хотын камерын хяналтыг АI буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан болжээ.

Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар болон хотын уулзвар, гарцуудад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем болон нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтыг АI буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ. Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төв, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто зам, гудамжуудад нийт 2606 камерыг суурилуулан ашиглалтад оруулж дуусав.

Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын камерын хяналтыг АI буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх